ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ТҮРЭЭС ХУДАЛДААНЫ САЛБАРЫН ТАЛААР

Техник тоног төхөөрөмжийн түрээс худалдааны бизнес хийх сонирхолтой хувь хүн албан байгууллагууд нилээдгүй олширч байгаа. Тэдгээрийг төлөөлж байгаа бренд үйлчилгээний соёл, чанар ажиллах хүчний нөөц чадавхи зэргээр нь олон ангилж болох боловч ойлгомжтой байх үүднээс доорх 3н төрөлд ангилж үзье.

  1. Wagner asia, Hera equipment гэх мэт тухайлсан брендүүдийг Монголын зах зээлд түрээс болон худалдааны нөхцөлөөр нийлүүлдэг өндөр үнэтэй компаниуд.
  2. Компаны үндсэн чиглэл нь өөр боловч үйл ажиллагаандаа ашигладаг техник тоног төхөөрөмжүүдийг/TTT/ ажилгүй байх хугацаанд түрээслүүлэн болон худалдаж орлого олох сонирхолтой энэ чиглэлээр тогтвортой бус оролцогчид.
  3. Хувьдаа техниктэй хувь хүмүүс /ТЭХ дээр зогсдогтой ижил/. Техникийн түрээс худалдааны үнэ хямд тохиролцох боломжтой байдаг боловч техникийн бүрэн бүтэн байдал найдварт болон аюулгүй ажиллагаа маш муу. 

Дээрхээс харахад аливаа салбар сайнтай муутай байдгийн жишээ.

Монгол шиг бүтээн байгуулалтын улирал багатай оронд ТТТ-г түрээслэж болон худалдаж авч ашиглаж цаг нартай уралдаж ажиллах нь доорх эрсдэлүүдийг үүсгэдэг.

  1. Тухайн ажилд тохирох ТТТ-н олдоц муу эсвэл үнэтэй
  2. Техникийн бэлэн байдал хангагдаагүй
  3. Техникийн бичиг баримт болон тусгай зөвшөөрлүүд хангалтгүй 
  4. Техникийг ажлуулах мэдлэг ур чадвартай операторын олдоц муу
  5. Зарим техникүүд ашиглалтын зардал өндөр
  6. Энэ салбарын талаарх туршлага мэдлэггүй хүмүүс хялбар мөнгө олох салбар гэж харснаас муу техник нийлүүлж тухайн ажил төслийн гүйцэтгэлийн хугацаа, чанарт нөлөөлөх цаашилбал хүний амь нас эрсдэх хүртэлх эрсдэлүүдийг үүсгэдэг.

Тиймд бид ТТТ-н түрээс худалдааны салбарт  өөрчлөлт шинэчлэлт хийж шат ахиулхаар ажиллаж байна. Бид Монгол орны ТТТ-н түрээс худалдааны салбарт брокерын үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн бөгөөд B2B бизнес моделоор хөгжүүлэж байна.

2018 оны байдлаар манай улсад 440,000 сая ам долларын 31,000 гаруй уул уурхай зам барилгын зориулалттай техник тоног төхөөрөмжүүд импортоор орж ирсэн байдаг. Нийт техник тоног төхөөрөмжийн 50 гаруй хувь түрээс худалдааны зах зээлд ямар нэгэн байдлаар оролцож байна.Үүнээс хуучин техникүүд дийлэнх хувыг эзэлдэг. 
Тиймд хэрэглэгчдэд техникийн түрээс худалдааны сонголт хийхэд туслаж зах зээлийн бодит үнэлгээ болон оновчтой сонголтыг хийлгэж ажлаа цаг хугацаанд нь аваар осолгүй чанартай хийж гүйцэтгэхэд туслах нь бидний үүрэг.

Бид техник тоног төхөөрөмжийн брокерын үйлчилгээ үзүүлэхдээ түрээслэгч эсвэл худалдан авагч талд техникийг борлуулахдаа үнэ нэмдэггүй. Харин зуучлуулагч талаас багахан хэмжээний үйлчилгээний хөлс авдаг. Манай санал болгож байгаа техникийн түрээс худалдааны үнэ нь зах зээлийн бодит өрсөлдхүйц байж чаддаг. Үүндээ бид итгэл төгс байдаг бөгөөд хэнд ч борлогдохгүй их үнэ хэлж хайран цагаа дэмий зүйлд зарцуулахгүй. Харин сайн үнэ сайхан нөхцөлүүд санал болгож харилцагчдын итгэл цаашдын хамтын ажиллагааг бататгаж авдаг.

Техник тоног төхөөрөмжийн брокерын үйлчилгээний хэрэгцээ шаардлага манай оронд маш их байна. Хэрэглэгч зуучлагчаар дамжуулалгүй техник тоног төхөөрөмжийг түрээслэж эсвэл худалдаж авч болох боловч цаашид техник ашиглалттай холбогдон гарах мөнгөн болон бусад зардалууд урьдчилан мэдэх боломжгүй.
Харин техникийн мэргэжлийн брокерын компаниар дамжуулж авснаар зах зээлийн бодит ямар нэгэн нэмэгдэлгүй үнээр авч, хөндлөнгийн хяналт шалгалт хийлгэж цаашид эрсдэлгүй сэтгэл амар ашиглахад техникийн мэргэжлийн зөвлөх компани танд туслах болно.

Техникийн түрээс худалдааны талаар мэдлэггүй туршлагагүй сэтгэлгүй хувь хүн албан байгууллагууд энэ салбарт орж ирснээр зах зээлийн шударга өрсөлдөөнийг үгүй хийх бизнесийн соёлыг үгүйсгэх харилцагчдын итгэлийг алдах зэрэг сөрөг үр дагаварууд үүсч байна.
Гэхдээ компаниудаас сайныг нь ялгахад амархан. Үүнд:

  • Тогтвортой үйл ажиллагаа
  • Харилцагчид
  • Нээлттэй шуурхай байдал
  • Техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал /бичиг баримтын болон техникийн/
  • Ажлын үр дүн гэх мэт зүйлс

Биднээс үйлчилгээ авах хувь хүн албан байгууллагуудын техникүүдэд манай компаны инженер техникийн ажилчид урьдчилан үзлэг хийж нөхцөл байдлыг тодорхойлж зөвлөгөө өгч ажилладаг. Манай компаны шаардлагад нийцсэн техник тоног төхөөрөмжүүдийг харилцагч нартаа санал болгодог бөгөөд тоо биш чанарт анхаардаг.
Энэ салбарыг мэддэг хүн, мэргэжилтэн цөөхөн байдаг ба сонирхогчид олон байгаа нь энэ салбарт хийж сайжруулах зүйлс олон байгааг илэрхийлдэг.