Танилцуулга

ЭРХЭМ ЗОРИЛГО

ХАРИЛЦАГЧ БҮРДЭЭ ХҮРЧ АЖИЛЛАСНААР ХАМТДАА ЭХ ОРНЫ ТОГТВОРТОЙ
ХӨГЖИЛД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХ

АЛСЫН ХАРАА

ХҮН БҮРТ ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ АШИГЛАН ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧНИЙ
ҮР ШИМИЙГ ХҮРТЭЭХ

БИДНИЙ ТУХАЙ

МОНГОЛ ОРОНД ШИНЭ ЦАГИЙН УУЛ УУРХАЙ ЗАМ БАРИЛГЫН ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮД НЭВТЭРЧ ЭХЭЛСЭН ОН ЖИЛҮҮД БОЛОХ 2003 ОНООС БИД ТУС ТЕХНИК ХЭРЭГСЛҮҮДИЙГ УГСРАХ, АЖИЛУУЛАХ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХ ЗЭРЭГТ СУРАЛЦАЖ АНХДАГЧ НАРЫН НЭГ БАЙЖ ИРСЭН.

УЛМААР ТАСРАЛТГҮЙ CATERPILLAR, LIEBHERR, TEREX ЗЭРЭГ БРЕНДЫН ТЕХНИКҮҮД ДЭЭР ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЖ, СУРАЛЦАЖ ТУРШЛАГАЖСАН.

МӨН БИД 2012-2013 ОНД МОНГОЛЫН АНХНЫ САЛХИН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ САЛХИТ, 2016-2017 ОНД ЦЭЦИЙ, 2017-2018 ОНД САЙН ШАНД САЛХИН ПАРК ТӨСЛҮҮДЭД ГАР БИЕ ОРОЛЦОЖ АМЖИЛТТАЙ ДУУСГАСАН.

ЦААШИД БИД ЭХ ОРНЫХОО ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ АШИГЛАН БОДИТ ХУВЬ НЭМЭР ОРУУЛХААР ХИЧЭЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

БИДНИЙ УУЛ УУРХАЙ, ЗАМ БАРИЛГЫН ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН БОЛОН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ АЖИЛЛАСАН 15 ЖИЛИЙН ТУРШЛАГА НЬ ХАРИЛЦАГЧ ТАНЫ ИТГЭЛТ ХАМТРАГЧ БАЙНА ГЭДЭГТ БИД ГҮНЭЭ ИТГЭЖ БАЙНА.

ТАНЬД САЙН САЙХНЫГ ХҮСЭЕ!

Хүсэлт илгээх