card

Хүнд овор ихтэй ачааг ачих, буулгах болон суурилуулах зэрэг нь олон төрлийн эрсдэлийг дагуулж байдгаас гадна төлөвлөгөө, ур чадвар, туршлага, мэдрэмж, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа зэргийг шаарддаг.
Уул уурхай, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний том төслүүд манай оронд хэрэгжих болсонтой холбогдон хүнд овор ихтэй ачааг эвдрэл гэмтэл осол авааргүй ачих буулгах суурилуулах мэргэжлийн төвшний үйлчилгээний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна.

Манай хамт олон салхин цахилгаан станцын гурван төсөл дээр оролцож салхин түрбиний холбогдох эд ангиуд болох цамхаг, түрбин генератор, сэнсний далбан, бул болон дэд станцын транформатор зэрэг хүнд овор ихтэй ачааг буулгах, суурилуулах ажлуудыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэснээс гадна ХХАА-г чанд мөрдөж эвдрэл гэмтэл осолгүй гүйцэтгэсэн.

Хэрэв таньд хүнд овор ихтэй ачааг ачих буулгах суурилуулхад мэргэжлийн туслалцаа шаардлагатай байгаа бол бидэнд хандана уу!

 

Хүсэлт илгээх